Базура Констракшн

Захирлын мэндчилгээ

Базура Констракшн

Манай цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд “Базура Констракшн” ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна.

Манай компани нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, хэв хашмалын түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид салбартаа мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг багийг бүрдүүлэн зах зээлийн өрсөлдөөнд хамтын хүчээр байр сууриа улам бэхжүүлж, төлөвлөгөөт ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тух сайтай төслийг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ барилга угсралтын салбарт зураг төслийн шатнаас нь эхлэн ажилчид болон туслан гүйцэтгэгч нарынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад ихээхэн анхаарал хандуулдаг билээ.

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж мянга мянган гэр бүлийн гал голомтоо бадраах бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэн цаашид Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа нийт харилцагч, түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

 

Санасан бүхэн тань сэтгэчлэн бүтэх болтугай.

 

Гүнээ хүндэтгэсэн:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                    Ц.БАТЗАЯА

Танилцуулга

БАЗУРА КОНСТРАКШН

Манай компани 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлэн барилга угсралтын чиглэлээр  амины орон сууцны угсралт гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2018 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн 16 хүртэл давхар барилгын иж бүрэн угсралт гүйцэтгэж байна.

 

Барилгын норм дүрэм, стандартыг баримтлан угсралтын үе шатны ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагуудыг /ХАБЭА/ дээд зэргээр баримтлан мэргэжлийн удирдлага, боловсон хүчин болон төслийн менежментийн баг угсралтын багийн бүрэлдэхүүнтэйгээр барилга, байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

 

Манай компаний ерөнхий болон туслах инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, нярав, хангамж хариуцсан инженер, техникийн ажилчид зэрэг тухайн салбартаа 5-с дээш 25 гаран жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчээр хангагдсан бөгөөд үндсэн 15, туслан гүйцэтгэгч 40 орчим ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Базура Констракшн

БИД ХҮНИЙ АЖИЛЛАХ, АМЬДРАХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙДАГ

a

Гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрүүд

Барилга угсралт

Базура Констракшн

"Баянзүрх Апартмент" хотхоны "А" блокын угсралт

БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдан ашиглалтанд орсон "Баянзүрх Апартмент" хотхон дахь "А" блокын барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Базура Констракшн

"Нарлаг Апартмент" хотхон

БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хойд талд нийт 6000м2 бүхий талбай дээр манай компани "Нарлаг Апартмент" төслийг 2019 оноос эхлүүлэн одоогийн байдлаар "А" блок 90 хувьтай, "Б" блокын газар шорооны ажил эхэлсэн байдалтай байна. Тус төсөл маань нийт 4 блок орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд 450 айл өрх гал голомтоо бадраана. Орон сууцнаас гадна 100 хүүхдийн цэцэрлэг, супермаркет, бариа засал, эмийн сан, үсчин зэрэг бусад ахуй үйлчилгээний салбар, нэгжүүд тус хотхонд байрлах болно.

Барилга Угсралт0%
3D зураг0%
Төлөвлөлт0%
Дизайн0%
a