Базура Дизайн

Захирлын мэндчилгээ

Базура Дизайн

Манай компаний вэб хуудсанд зочилж буй танд энэ өдрийн амгаланг айлтгаяа.

Бид 2003 оноос барилгын зураг төслийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд олон арван зураг төслийг гүйцэтгэн ашиглалтанд оруулаад байна. Зураг төсөл боловсруулах үеийн процесс технологийн үе шатны ажлыг бид зөвлөх архитектор, инженерийн удирдлаганд гүйцэтгэж байна.

Олон улсын жишигт нийцсэн барилга, бүтээн байгуулалтын үйлчилгээг цогцоор шийдэж Монгол Улсыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өөрсдийн мэргэшлийн ёс зүйн хүрээнд ажиллах алсын хараатайгаар зорилго, зорилтууд боловсруулан ажиллаж байна.

Бид уламжлалт болон дэвшилтэд архитектурыг хослуулах, уялдуулах, эзэлхүүн төлөвлөлт эргономик өгөгдөлүүд зэрэг өөрсдийн гүйцэтгэж буй ажилдаа чин сэтгэлээр хандан биет бүтээн байгуулалтыг бүтээн босголцохоор шаргуу хөдөлмөрлөж буй эрч хүчтэй залуусаар хамт олноо бүрдүүлэн ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг.

Манай хамт олон өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой байж эрхэм үйчлүүлэгч таны хүсэл сонирхлыг Олон улсын стандарт, норм дүрэм, дэвшилтэт технологид тулгуурлан зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаадаа баяртай байна.

Эрхэм үйлчүүлэгч таны итгэл сэтгэл дүүрэн байх амьдралын ая тух болсон гэр орон сууц, ажлын байр тань мөнхөд удаан чанартай байж, инээд хөөр инээмсэглэл дүүрэн өргөө байх болтугай.

 

Хүндэтгэсэн

Д.Нямсүрэн

Танилцуулга

БАЗУРА ДИЗАЙН

Манай компани 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлэн барилгын зураг төслийн чиглэлээр зураг төсөл гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2017 оноос тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа өргөтгөн 16 хүртэл давхар барилгын эскиз /эх загвар/ зураг, биет макет загварчлал, 3 хэмжээст зураг төсөл, хөдөлгөөнт зураг /animation/ болон барилгын иж бүрэн ажлын зураг төслийг гүйцэтгэж байна.

 

Ажил гүйцэтгэх хугацаанд том, жижиг нийтдээ 100 гаруй төсөл дээр ажиллаж захиалагчид хүлээлгэн өгсөн байна. 17 болон түүнээс дээш давхар барилгын зураг төслийг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу тухайн барилгад нь зориулж нэмэлтээр тусгай зөвшөөрөл аван гүйцэтгэж байна.

 

Манай компанийн инженер, техникийн ажилчид нь мэргэжилдээ дур сонирхолтой тухайн салбартаа 3-с дээш 20 гаран жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчээр хангагдсан бөгөөд 20 орчим ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Базура Дизайн

БИД ДУРТАЙ АЖЛАА ДУРЛАЖ ХИЙДЭГ

a

БИДНИЙ ОНЦЛОГ

Базура Дизайн

Танд тусалъя

Иргэн, аж ахуйн нэгжийн эзэн та өөрийн газар дээрээ өөрт болон үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр барилга, байгууламж барихаар шийдсэн бол бидэнд хандана уу. Бид танд барилгын газар эзэмших эрхээс эхлүүлэн барилга ашиглалтанд орж улсын комисс ажиллах хүртэлх бичиг баримт, барилгын зураг болон барилга угсралтын талаарх бүх төрлийн зөвлөгөөг танд хүргэх болно.

Базура Дизайн

Барилгын эх загварчлал буюу эскиз

Захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн шинэ шийдэл, шинэлэг загвар хийцлэлийг ашиглан архитектурын зөв төлөвлөлт, 3 хэмжээст зураг төсөл, макет, хөдөлгөөнт зураг зэргийг орчин үеийн программ хангамж ашиглан илүү боловсронгуй гүйцэтгэж танд хүргэх болно.

Базура Дизайн

Барилгын ажлын зураг төсөл

Эх загвар зургийн дагуу ажлын зураг төслийг барилгын холбогдох /БНбД/ норм, стандартад /MNS, ISO/ нийцүүлэн иж бүрэн зураг төслийг гүйцэтгэх ба цаашлаад барилга угсралтын процессын үед үүсэж болох хүндрэл, саад бэрхшээлийг тооцоолон тусгаж илүү боловсронгуй ажлын зураг төслийг танд хүргэх болно.

Барилга Угсралт0%
3D зураг0%
Төлөвлөлт0%
Дизайн0%
a