Нарлаг апартмент B блок

Төслийн танилцуулга

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эмнэлэгийн ард, ШУТИС-ийн мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баруун талд баригдаж байгаа 4 блок бүхий 16-н давхар орон сууцны хотхоны 2-дох блок нь юм. 2022 оны 1-р улиралд ашиглалтанд орох бөгөөд нийт 450 өрхийн Үйлчилгээтэй орон сууцны хотхон бөгөөд 1-р давхартаа танд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг хотхондоо төлөвлөв. “Нарлаг Апартмент” төслийн “B” блок нь бүрэн цутгамал хийцлэлтэй барилга бөгөөд хотхон газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй. Барилга тус бүр Герман улсын тоноглол бүхий хос лифт, вакуум цонхтой. Сантехникийн шугам сүлжээг Орос болон Солоногос улсын тоног төхөөрөмж, материалыг ашиглаж байна. Цахилгаан болон холбоо дохиоллын системийг Орос кабел болон Хятад улсын олон улсад нийлүүлдэг тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэж байна.

B блок

A айл (54.71 m2)

Өрөө бүрийг нэгдмэл нэг орон зайд байгаа мэт монументал хүрэн бор модыг контемпорари хэв маягийг илэрхийлэх өрөөг том хэмжээст байхаар шийдсэн. Зочны өрөөнд байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц хүрэн модон шал, модон тавиур, цэцэг, модон буйдан, аналог өнгөний зохицлыг ашигласан.

B блок

B айл (56.99 m2)

3-н өөр мэдрэмж төрүүлэх 3-н өөр дизайны хэв маягийн шийдлийг тус тус шийдэж өгсөн. Сэтгэмж, төсөөлөл, ургуулан бодохыг өдөөж өгдөг өнгөний шийдэл хүүхдийн өрөөнд шийдсэн. Хараанд хүчтэй контраст өгөх Сплит-конплементари өнгөний зохицлыг унтлагын өрөөнд шийдсэн. Зочны өрөөнд тансаг гантиган ханатай, түүнд гэрлийн ойлтыг шийдсэн амбиент гэрэлтүүлэгтэй.

B блок

C айл (47.53 m2)

Тансаг өрөөний шийдэлтэй таныг агшин бүрт гайхшируулах эрс тэс 2 материалын контрастыг шийдсэн. Контемпрорари хэв маягийг илэрхийлэх орон зайг хэмжээг том харагдуулах том хуваалттай ханын хуваалт. Уналттай тааз, акцент гэрэлтүүлэг таны гэрт халуун дулаан, тогтвортой байдлыг илэрхийлэх хүрэн бор өнгийг шийдсэн.

B блок

D айл (64.72 m2)

Контемпорари хэв маягийг тусгасан гал тогоо Уналттай тааз акцент гэрэлтүүлгийн хослол эмэгтэй хүүхдийн орон зайд тохирсон хайр нөхөрлөлийг илэрхийлэх ягаан өнгө, цагаан саарал цэлгэр өнгөнд амьсгал авах мэт байгалийн гэрлийг улам акцент өгөх улбар шар өнгөтэй буйдангийн дэрийг шийдсэн.

B блок

E айл (54.20 m2)

Хар шар өнгөний хослол, тансаг мэдрэмж өгөх гантиг материал, тусгалан ойлт бүхий материалыг анбиент, таск, акцент гэрэлтүүлэгтэй төгс хослуулсан.

Gallery

360° View