Нарлаг апартмент A блок

Төслийн танилцуулга

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эмнэлэгийн ард, ШУТИС-ийн мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баруун талд баригдаж байгаа 4 блок бүхий 16-н давхар орон сууцны хотхоны 1-дэх блок нь юм. 2021 оны 1-р улиралд ашиглалтанд орох бөгөөд нийт 450 өрхийн Үйлчилгээтэй орон сууцны хотхон бөгөөд 1-р давхартаа танд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг хотхондоо төлөвлөв. “Нарлаг Апартмент” төслийн “А” блок төмөр бетон Каркас хийцлэлтэй МАК-ийн хөнгөн блок ханатай. Барилга тус бүр Герман улсын тоноглол бүхий хос лифт, вакуум цонхтой. Сантехникийн шугам сүлжээг Орос болон Солоногос улсын тоног төхөөрөмж, материалыг ашиглаж байна. Цахилгаан болон холбоо дохиоллын системийг Орос кабел болон Хятад улсын олон улсад нийлүүлдэг тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэж байна.

A блок

A, B айл (45.88 m2 – 2 өрөө)

2 орон зайд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх тухлаг, тайван, энгийн уур амьсгалыг бүрдүүлсэн. Минималист хэв маяг болох их гэрэл бага өнгө, бага нь илүү байх, тодорхой, маш энгийн бөгөөд хэрэгцээг хангахуйц тавилгуудтай. Аливаа зүйлсийг байж болох хамгийн жижиг авсаархан хэрэглэхэд хялбар, харадхад энгийн, товч тодорхой интерьерийн шийдэл юм. Тансаг байдлыг илэрхийлэх гантиг материалыг орон зайг өндөр мэт мэдрэмж төрүүлэх босоо хуваалтыг хананд шийдсэн. Гал тогоонд өрөө хооронд тусгааралан хоол хийх тавцан мөн түүнийг тодруулж акцент өгөх амбиент гэрэлийг шийдсэн. Орон зайг бүхэлд нь харахад төвийг сахисан аналог өнгөний зохицолыг ашигласан.

A блок

C, F айл (59.32 m2 – 3 өрөө)

Өрөө бүрт өөр орон зайд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх интерьерийн шийдлийг тусгаж өгсөн. Минималист хэв маяг болох их гэрэл бага өнгө бага нь илүү байх, тодорхой, маш энгийн бөгөөд хэрэгцээг хангахуйц тавилгуудтай. Унтлагын өрөөнд гайхам төрүүлэм тансаг нууцлаг байдлыг илэрхийлэх хар шар өнгөний хослол. Хүүхдийн жижиг өрөөнд гайхалтай зохицох эрч хүч, баяр баясгаланг илэрхийлсэн шар өнгө болон оюу ногоон өнгийг комплементари цохицлийг ашигласан.

A блок

D, E айл (43.74 m2 – 2 өрөө)

2 орон зайд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх интерьер шийдлийг тусгаж өгсөн. Минималист хэв маяг болох их гэрэл бага өнгө бага нь илүү байх, тодорхой, маш энгийн бөгөөд хэрэгцээг хангахуйц тавилгуудтай. Аливаа зүйлсийг байж болох хамгийн жижиг авсаархан хэрэглэхэд хялбар, харадхад энгийн, товч тодорхой интерьерийн шийдэл юм. Өрөөний ханыг бусад өнгөтэй төгс хослох саарал өнгийг суурь болгосон. Тансаг байдал, нууцлаг шинж, хүчирхэг байдлыг илэрхийлсэн хар өнгийг хурц ялгарахуйц шийдсэн. Хүний сонирхолыг өдөөсөн бор шаргал өнгийг хүний тогтмол ашиглах орон зайд тусгаж өгсөн.

Gallery

360° View