Хүний нөөц

Хүний

“Базура Констракшн” ХХК-нь өнөөгийн байдлаар 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид дадлага туршлага бүхий зөвлөх болон мэргэшсэн инженер, архитекторуудаас бүрдсэн хамт залуу чадварлаг хамт олон юм. Инженер техникийн ажилтнуудыг зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтанд хамруулж мэргэшүүлэх, иргэдийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулахад анхаарч ажиллаж байна.

Хүний нөөц

Нөөц

Хүний нөөц

Бид салбар бүртээ манлайлагч чадварлаг мэргэжилтнүүдийг сонгон авч ажиллуулах хүсэл сонирхолтой байдаг ба ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломжийг олгож ажилтанг сонгон шалгаруулах үйл явц нь шударга, ил тод НЭЭЛТТЭЙ бодлогыг баримтлан ажиллаж байна.

bazura-logo

МАНАЙД КОМПАНИД АЖИЛЛАСАНААР

  • Нөхөрсөг чадварлаг хамт олонтой нэг баг болж ажиллах боломж
  • Өсөн дэвших ижил тэгш боломж
  • Өрсөлдөхүйц цалингийн систем, бодит урамшуулалд хамрагдах боломж
  • Орон сууц, цалингийн зээлэнд хамрагдах боломж
  • Тасралтгүй суралцан хөгжих боломж
  • Эрүүл мэнд, нийгэм халамжийн сангийн мөнгөн тусламжид ажилтан бүр хамрагдах боломж
Хүний нөөц

Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг бөгөөд ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэдэг.

  • Бид ажилтнаа байнгын сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг
  • Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг
  • Хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн зөрчлийг даруй арилгах арга хэмжээг авч ажилладаг
  • Мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгож, чадварлаг боловсон хүчнээ дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах,  сонгон шалгаруулж, мэргэшсэн ажилтан бэлдэхийг зорьдог
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд аюул осол багатай, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээж ажилладаг

Анкет илгээх

Базура Дизайн

Базура Констракшн